Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хууль нь дээр дурдсан хүрээнд мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэдий ч хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай буюу хуулийг агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсаар байна. Ил тод байх мэдээллийн талаар хангалттай зохицуулалтгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц”-д хамааруулан тогтоох боломжтой байгаа нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх хөндөгдөхөд хүрч байна.

Мөн ил тод мэдээллийн болон нээлттэй өгөгдлийн сан бий болгож, улмаар иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгохдоо ашиглах боломжийг нээх шаардлага мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагын дагуу урган гарч байна. Төрийн байгууллагад цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэлд суурилан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болоод байна" гэлээ.

Бичлэг: Хүнсний ногоо борлуулахын тулд хувцас болгон урлажээ
Бичлэг: Хүнсний ногоо борлуулахын тулд хувцас болгон урлажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.