Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичлэг: Хүнсний ногоо борлуулахын тулд хувцас болгон урлажээ

Ангилал
Дэлхий дахинд Social pop
Огноо
Унших
0 минут 59 секунд

БНХАУ-ын Хунань мужийн Дангжиангжоу тосгонд орон нутгийн тариаланчид хүнсний ногооны навчаар урласан даашинз өмсөж, хүнсний ногоогоо зарах уламжлалт бус аргыг хэрэглэсэн байна. Загварлаг тариаланчид хээрийн загварын шоунд навчны даашинзаа өмсөн хөгжмийн хэмнэлд алхан, хүнсний ногоотой сагс барьжээ.

Энэ санааг фермер Сюй Цинь дэвшүүлж, арал дээр байрладаг аж ахуйгаас бараа тээвэрлэхэд хязгаарлагдмал байгаа тул хүнсний ногоог онлайнаар сурталчлах санааг дэвшүүлжээ. Энэ талаараа тэрбээр, "Бид тариалангийнхаа органик хүнсний ногоог зарж борлуулж чадахгүй байсан тул ногоогоо сурталчлах зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Тиймээс бид навч, ногоогоор даашинз хийж, загварын шоуны зураг авалтыг хийсэн. Загвар өмсөгчид нь бүгд тариалан эрхлэгчид юм" гэж тайлбарлав.

Г.Занданшатар: Өршөөлд хамрагдсан хүмүүс төрийн өршөөлийг дааж явах ёстой шүү
Г.Занданшатар: Өршөөлд хамрагдсан хүмүүс төрийн өршөөлийг дааж явах ёстой шүү
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.