Коронавирус халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа хэдий ч хөл хорио тогтоохгүй байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр,
"Хөл хорио тавих талаар олон хүн асууж байна. Хөл хорио гэдэг бол бүтэн шийдэл биш юм. Тухайн үед халдварын эрчийг бууруулна. Эргээд энгийн горимд шилжих үед эргээд л ихэснэ. Есдүгээр сард хичээл эхлэхэд эргээд хөдөлгөөн ихэснэ. Энэ тал дээр их болгоомжтой хандах хэрэгтэй" гэв.