Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэмжигдсэн Элчин сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болжээ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
5 минут 9 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Р.Алтангэрэлээс бусад томилгоог дэмжжээ.

1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилох тухай саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь,

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилох тухай саналыг 75.8 хувь нь

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг томилох тухай саналыг 79.1 хувийн саналаар,

4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилох тухай саналыг гишүүдийн 73.1 хувь нь,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилохыг 82.1 хувь нь,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг томилохыг 79.1 хувь нь,

7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилохыг 80.6 хувь нь,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилохыг 80.6 хувь нь,

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилохыг 79.1 хувь нь,

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг томилохыг 77.6 хувийн саналаар,

11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг томилохыг 79.1 хувь,

12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилохыг 83.6 хувь нь,

13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг томилохыг 85.1 хувь нь,

14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг томилохыг 73.1 хувь нь,

15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилохыг 86.6 хувь нь,

16. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилохыг 86.6 хувь нь,

17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилохыг 64.2 хувь нь,

18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилохыг 83.6 хувь нь,

19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг томилохыг 85.1 хувь нь,

20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилохыг 86.6 хувь нь дэмжлээ.

21. Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилохыг 86.6 хувь нь,

22. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг томилохыг 82.1 хувь нь,

23. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг томилохыг 72.3 хувь нь тус тус дэмжсэн байна.

Иймээс Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцсөн тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болжээ.

Швейцарьт суух Элчин сайд Р.Алтангэрэл Их хурлын
Швейцарьт суух Элчин сайд Р.Алтангэрэл Их хурлын "босго"-ыг давсангүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.