Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наадам зохион байгуулбал 12,000 хүн бөөгнөрч, 3000 хүн халдвар авах тооцоолол гарсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Улсын онцгой комиссоос гаргасан наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуралдан шийдлээ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа,

"Наадмыг зохион байгуулбал 12,000 хүн бөөгнөрч, 3000 хүн халдвар авах тооцоолол гарсан. Тийм учраас Улсын онцгой коммиссын наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуралдаж эрүүл мэндийн эрсдлийг тооцож баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотойгоор хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн" гэв.

Уяачдын морьдын хомоолыг
Уяачдын морьдын хомоолыг "NoNaadam" жагсаалын залуус цэвэрлэж байна
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.