Цар тахлын үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх үүднээс орон сууцны ипотекийн зээл болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн. Харин тус хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа тул иргэд өнөөдрөөс эхлэн ипотекийн болон хэрэглээний зээлээ эргэн төлөх нөхцөл үүсээд байна.
Хэдийгээр УИХ-аар зургадугаар сарын 29-ний өдөр коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Гэвч Засгийн газар, Сангийн яам, Монголбанкнаас ипотек болон хэрэглээний зээлийг хойшлуулах эсэхийг албан ёсоор шийдээгүй юм.