Цахим наадам хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Учир нь цахим наадмыг хойшлуулах, цуцлахыг иргэдийн зүгээс сануулсаар байгаа. Мөн найруулагчаар ажиллаж байсан Н.Наранбаатар хүртэл найруулахаас татгалзсан юм.
Харин урлагийнхан эхнээсээ цахим наадамд оролцохгүй гэдгээ илэрхийлж эхлээд байна. Тодруулбал, "Люмино" хамтлагийнхан "Nonaadam 2021" ‘Тэвчээр тасарлаа’ хөдөлгөөнд нэгдэж байна. Люминог цахим наадам дээр дуулах уу гэсэн ‘үгүй’ гэсэн байгаа шүү" хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.