Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАСГИЙН ГАЗАР: ​​​​​​​Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг НАЙМДУГААР САРЫН 31 хүртэл сунгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын мэдээллийг сонслоо. Улмаар улбар шат түвшинд байгаа өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа зургаадугаар сарын 30-аар дуусах байсныг хоёр сараар сунгаж байна" гэв.

Түүнчлэн "Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Энэхүү хуулийг баталснаар улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдэнэ. Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаанаар 25 хүнийн танилцуулсан.

Тодруулбал, Э.Булган, Ц.Нарантунгалаг, Н.Наранбат, Б.Мандахбилэг, Д.Гансүх, С.Энхбаяр, Д.Баярхүү, С.Ганхуяг, Ш.Одонбаатар, Д.Ганболд, Ж.Сэрээжав, Г.Мөнхбаяр, Д.Даваасүрэн, М.Цэнгэг, Б.Баярсайхан, Л.Болд, Л.Саяанаа, Ж.Бямбасүрэн, Ө.Батбаяр, Л.Эрдэнэдаваа, С.Баатаржав, Б.Энхсүх, У.Нямхүү, Р.Алтангэрэл нарыг Элчин сайдаар томилуулахаар танилцуулсан. Нийт танилцуулагдсан Элчин сайдад нэр дэвшигч нар 75 хувь дипломат албанаас санал болгосон бол 28 хувь нь улстөрөөс санал болгосноор нэр дэвшиж байна" гэх мэдээллийг өглөө.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 25 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.

АНУ-ын тамирчид Ким Кардашианы
АНУ-ын тамирчид Ким Кардашианы "Skims" брэндийн хувцсаар жигдэрч олимпд оролцоно
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.