Хүний эрхийн үндэсний комиссоос үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Албан бичигт морины уралдаанаас болж хүнд бэртэл авч буй, амь насаа алдаж буй хүүхдүүдийн талаар дурджээ. Тухайлбал,
Энэ сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд 12 настай унаач хүүхэд моринд чирэгдэж, амиа алдсан байна. Хүү хүнд бэртэж, анхан шатны тусламж авч чадаагүй нас барсан байна.
Түүнчлэн зургаадугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт 11 настай хүүхэд мөн мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл авчээ. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.