Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕГ, ЦЕГ, ХХЕГ-ын экс удирдлагуудыг Элчин сайдаар томилохоор ЗГ-ын хурлаар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 2 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаадын улсуудад суух бүрэн эрхт элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Элчин сайдуудад дараах эрхмүүд яригдаж байгаа аж.

1. АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаяр /аялагч, Аялалын группын админ, үүсгэн байгуулагч/

2. Бельгид суух Элчин сайдаар Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх асан, Гадаад харилцааны сайд асан/

3. Энэтхэгт суух Элчин сайдаар Д.Ганболд /Гадаад харилцааны яамны газрын дарга/

4. Египет улсад суух Элчин сайдаар Э.Булган /ГХЯ/

5. Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/

6. ОХУ-д суух Элчин сайдаар Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/

7. Австри улсад суух Элчин сайдаар М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/

8. Бүгд Найрамдах Беларусьд суух Элчин сайдаар Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/

9. Унгарт суух Элчин сайдаар С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/

10. ХБНГУ-д суух Элчин сайдаар Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/

11. Болгар улсад суух Элчин сайдаар Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/

12. Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайдаар Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/

13. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайдаар Ж.Сэрээжав /Гадаад харилцааны яамны Сурталчилгааны захирал/

14. Кувейт улсад суух Элчин сайдаар Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/

15. Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/

16. Сингапурт суух Элчин сайдаар С.Энхбаяр /Гадаад харилцааны яам/

17. Казахстанд суух Элчин сайдаар Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/

18. Кергизэд суух Элчин сайдаар С.Ганхуяг / Гадаад харилцааны яам/

19. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Элчин сайдаар Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/

20. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/

21. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Элчин сайдаар Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/

22. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Элчин сайдаар Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/

23. Швейцарь улсад суух Элчин сайдаар Р.Алтангэрэл /Гадаад харилцааны яам/

24. Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/

25. Итали Улсад суух Элчин сайдаар Т.Нарантунгалаг

Өнгөрсөн онд 1066 иргэн сайн дурын даатгалын үйлчилгээг цахимаар авчээ
Өнгөрсөн онд 1066 иргэн сайн дурын даатгалын үйлчилгээг цахимаар авчээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.