Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онд 1066 иргэн сайн дурын даатгалын үйлчилгээг цахимаар авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Сайн дурын даатгал цахим системд нэвтэрсэн. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын хэлтэс, арилжааны банканд дугаарлан зогсох шаардлагагүй болж байгаа юм. Даатгуулагчид “Нийгмийн даатгал” аппликейшн болон Веб хөтчөөр дамжуулан нэвтэрч шинэ гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөх зэрэг үйлчилгээнүүдийг авч байна. Өнгөрсөн оны байдлаар 1066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашигласан талаар НДЕГ-аас мэдээлж байна.

Сайн дурын даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоо тооцон шимтгэл төлдөг. Жишээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байдаг бол сард төлөх шимтгэл нь 56.700 төгрөг болох юм.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлнө.

Сайн дурын даатгалын ач холбогдол нь нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэврийн сангаас өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийн сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсэн болон амаржсаны, оршуулгын тэтгэмжийг авдаг билээ.

Э.Мягмарнаран

"Д.Ганбатыг ХЗБХ-ны дарга байхад үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж "Саарал жагсаалт"-д орсон"
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.