Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо зодолджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Хэзээ
2021/06/18
Унших
1 минут 14 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

"Таван богд" компанийн хүргэлтийн автомашины жолоочийг 19-65 ОРО улсын дугаартай “Приус-30” маркийн автомашины жолооч зодож танхайрч байгаа бичлэг өнөөдөр цахим орчинд цацагдсан. Уг асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "2021.06.15-ны 18.00 цагийн орчимд "Таван богд" ХХК-ны борлуулалтын ажилтан Ц, жолооч Б нар нь ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцож явж байхад 19-65 ОРО улсын дугаартай приус 30 машины эзэмшигч 31 настай эрэгтэй С нь машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар "Таван богд" ХХК-ны жолооч Б-тэй маргалджээ. Улмаар түгээгч Ц-гийн сууж явсан хаалгыг хаах үед Ц нь С-ийн гарыг хавчсанаас болж маргалдаж, үүнээс үүдэн С нь түгээгч Ц-гийн биед халдсан асуудал болсон байна. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст материалжуулан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.