Испанийн алдарт "Реал Мадрид" клубын хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Серхио Рамос багаасаа явах гэж буйгаа зарлалаа. Багийн зүгээс түүнийг явах болсныг мэдэгдсэн албан ёсны хэвлэлийн хурал хийж, Флорентино Перес оролцоно хэмээн мэдээлжээ.
"Реал Мадрид" болон Рамосын хооронд шинэ гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийж байсан ч тохиролцоонд хүрээгүй аж. Испани эр 2005 оноос хойш "Реал Мадрид"-ын төлөө хүчин зүтгэсэн.
Энэ хугацаанд тэрбээр Испанийн Ла лигт 5, Аваргуудын лигт 4, Испанийн супер цомд 4 удаа түрүүлсэн гэх мэт арвин амжилтыг үзүүлсэн. Рамос өнгөрсөн улиралд Ла лигт 15 тоглолт хийж, 2 гоол торгуулийн цохилтоос оруулжээ.