Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 10 их наяд төгрөг шаардагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.

Хуулийн санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Уг хуулийн төсөлд 6 бүлэг 23 зорилт, 263 арга хэмжээ тусгагджээ. Мөн уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах юм байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 870 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2.2 их наяд төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 1.2 их наяд, болон бусад эх үүсвэр 5.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн өртөгтэй хөгжлийн төлөвлөгөө аж.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Ингээд уг тогтоолын төслийг гишүүд хэлэлцэж эхэллээ.

Баяр

Өнөөдрөөс хоолны газрууд заалаар үйлчлэхгүй
Өнөөдрөөс хоолны газрууд заалаар үйлчлэхгүй
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.