Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Богд хайрханыг тайх ёслолд оролцсон иргэдээс халдвар илэрчээ

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
1 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан.

Зарлигийн дагуу Их Богд хайрханы тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолыг өнгөрсөн сарын тавдугаар сарын 30-нд үйлдсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайт болох president.mn сайтад мэдээлснээр Их Богд хайрханы тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцсон байна. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл олон хүн хамруулан оролцсон уг тахилгад оролцсон иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Мөн зарим иргэдээс шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа аж. УОК-оос олныг хамарсан жагсаал, цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга, Г.Занданшатар нар УОК-ын шийдвэрийг үл тоож, халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, амны хаалтгүй, бөөгнөрөл үүсгэсэн, олон хүн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, хөдөө орон нутагт халдвар тархах нөхцлийг бүрдүүлсэн бололтой.

Денвэр Портландыг зургаан тоглолтод буулган авлаа
Денвэр Портландыг зургаан тоглолтод буулган авлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.