Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэх хандлагатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

-Сүүлийн үед халдварын тоо ихэсч байна. Нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?

-Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвхжил нэлээн нэмэгдсэн. Халдварын үед хөдөлгөөн нэмэгдэх нь халдвар тархах хамгийн гол хүчин зүйл болдог. Халдвар цаашаа нэмэгдэх хандлагатай байна. 25-44 насныхан халдварт их өртөж байна. Мөн хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

-Нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Хүн амын хамгийн идэвхтэй бүлэг болох 18-39 насныхан вакцины нэгдүгээр тундаа ч хамрагдаж чадаагүй байна. Вакцин хамрагдаагүй болон нэгдүгээр тунгаа хийлгэсэн ч хоёрдугаар тунгаа хийлгээгүй байгаа иргэд, хүүхдүүд хамгийн их өртөж байна. Нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь яах аргагүй вакцинд хамрагдаагүй байдал.

-Хүүхдийн өвчлөлийн талаар?

-Нийт тохиолдлын тооноос харвал 22 хувьтай байгаа боловч сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр 28.2 хувьд хүрээд байна. Энэ нь халдвар эргээд вакцинд хамрагдаагүй хүмүүс рүү тархах хандлага харагдаж байгаа.

0-4 насны 637, 5-9 насны 867, 10-14 насны 780, 15-17 насны 377 хүүхэд өвчлөөд байна. Хүүхдийн онцлог нь шинж тэмдэг бага учир халдвар авсан нь мэдэгддэггүй. Гэхдээ бусдад тараах магадлал маш өндөр. Хүүхэд халдвар авч байгаа гол шалтгаан нь эцэг эх нь халдвар аваад гэртээ очиж хүүхэддээ тараагаад байна. Тиймээс иргэд вакциндаа маш сайн хамрагдах хэрэгтэй байна.

Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөх шаардлагатай.

-Гэхдээ вакцинжуулалтаа хийлгэсэн хүмүүс ч бас халдвар аваад байна?

-Халдвар авч байгаа. Хоёрдугаар тунгаа аваад 14-21 хоносон иргэд дархлаажсан буюу гаднаас орж буй вирусийг эсэргүүцэх чадвартай болно. Нэгдүгээр тун хийлгээд хоёрдугаар тунгаа авч амжаагүй иргэд халдварт өртөж байгаа. Нэгдүгээр тун бол бүрэн дархлаа тогтсон гэсэн үг биш.

-Хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон ч халдварт өртөөд байгаа юм бишүү?

-Маш бага хувьтай байгаа. Тодруулбал, 974 хүн халдварт өртсөн.

Өнгөрсөн 24 цагт 51386 хүн дархлаажуулалтад хамрагджээ
Өнгөрсөн 24 цагт 51386 хүн дархлаажуулалтад хамрагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.