Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ: Халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэдийн саналыг энэ сарын 8-нд авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд болно. Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.

Хар машиныг хакердсан хэмээн мэдээлсэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байна
Хар машиныг хакердсан хэмээн мэдээлсэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.