Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр манай улсад өнөөдрийн байдлаар 13197 хүүхэд Ковид-19 халдвар авсан. "Канад зэрэг гаднын улсад 12-17 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Манай улс энэ талаар хэлэлцээр хийж байна" гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Орон нутагт дархлаажуулалт 51 хувьтай байна. Нийслэлийн хүн амыг зургаадугаар сарын 10, долоодугаар сарын нэгэн гэхэд улс орон даяар дархлаажуулалтын бүрэн хийж дуусна гэж төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2,418,000 иргэн шинжилгээ хийлгэсэн" гэлээ.