Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км Монголын анхны хурдны авто зам дээр нэг ч машин яваагүй атал цуурсан нь олны шүүмжлэлд өртөөд буй. Гэтэл ирэх сарын 1-ээс эхлэн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэх талаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр,
"Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт дуусаж, долдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Шинэ нисэх онгоцны буудлыг дагасан томоохон хот суурингийн төсөл хөтөлбөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. "Богд хаан" төмөр замын төслийг хэрэгжүүлснээр одоогийн ачаа эргэлт 1.5 дахин нэмэгдэхээс гадна нийслэл хотын төвлөрлийг сааруулахад их ач холбогдолтой" гэжээ.