Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 7102 хүнээс шинжилгээ авахад 1143 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 60372 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1052 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 91 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4727 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2478
- Хүндэвтэр-1665
- Хүнд-462
- Маш хүнд- 122 хүн байна.
Энэ хугацаанд 685 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 51448 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гурван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 286 болсон байна.