Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч. Болортуяа мэдээлж байна. Тэрбээр,
"Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцсэн ба нийслэл дэх амаржих газрын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын барилга байгууламжийг өргөтгөх, бүрэн засвар хийх төсвийг батлуулах, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх төсвийг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүрэг чиглэл өглөө.
Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглавал эрхийг нь цуцлахыг Хотын даргад даалгажээ.
Найрамдал зусланд бүрэн засвар хийхийг үүрэг болгожээ. Цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байхыг даалгавар болгожээ.
Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулахыг үүрэгдэв" гэв.