Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 2021 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 582 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, Орон нутагт 8 хүн гэмтэж, Орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6
- Мотоцикл автомашин хоёр мөргөлдөх хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтжээ.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
- 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчим Булган аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон байна.
- 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирчээ.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба