Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 6000 гаруй хүнээс шинжилгээ авахад 927 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 58439 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 829 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 98 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4475 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2393
- Хүндэвтэр-1534
- Хүнд-436
- Маш хүнд- 112 хүн байна.
Энэ хугацаанд 682 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 50436 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 276 болсон байна.