Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12.00 цагийн байдлаар гадаадад байгаа 641 иргэн саналаа өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлсэн. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн.

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/УБ-ын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна.

Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна.Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх аж.

Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийж эхэллээ
Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийж эхэллээ
 
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.