Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын хуралдаанаар жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ ажил өнөөдөр /2021.05.30/-өөс эхэлжээ. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна.

Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм. Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин тариулах боломжтой.

Юта цувралыг 2:1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ
Юта цувралыг 2:1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.