Улирлын төгсгөлд цомгүй үлдсэн Испанийн эзэн хааны Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зидан багаа орхино гэх яриа сүүлийн өдрүүдэд хүчтэй гарах боллоо.
Үүнтэй холбогдуулан Реал Мадрид клубын ерөнхийлөгч Флорантино Ферез шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа аж. Тэгвэл Реал Мадридын ерөнхийлөгч Зиданыг хоёр дахь удаагаа эзэн хааны багийг орхисон тохиолдолд Италийн Интер Милан клубын дасгалжуулагч Антонио Контег сонирхож байгаа аж. Гэхдээ Goal.com-н онцолж буйгаар Мауриcио Почеттиног илүүтэй сонирхож байгаа гэнэ.
Харин Skysport Маурисио Почеттиног үндсэн дасгалжуулагчгүй байгаа Английн Тоттенхэм клуб буцаагаад авах талаар яриа хэлэлцээр явуулаад эхэлсэн талаар мэдээлжээ.
ПСЖ клубын ахлах дасгалжуулагч Почеттино энэ улирал эхлэхийн өмнө Парист очсон боловч улирлын төгсгөлд багаа лигтээ түрүүлүүж чадаагүй. Мөн аваргуудын лигийн шөвгийн дөрвөөс хасагдсан зэрэг нь түүнийг багаа орхиж магадгүй гэх нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.