Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийх аж.

ФОТО: Нас барагсдын орон болж буй ЭНЭТХЭГ
ФОТО: Нас барагсдын орон болж буй ЭНЭТХЭГ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.