Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оле Гуннар Сульшер: Бид илүү хүчирхэг болохын тулд 2-3 тоглогч хэрэгтэй байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 21 секунд

Польшийн нийслэл Гданьск хотноо болсон Европа лигийн шигшээ тоглолт өнгөрсөн шөнө явагдаж Вильярреал клуб торгуулийн цохилтоор Манчестер Юнайтед клубыг буулган аваргын цомыг өргөсөн юм.

Тэгвэл тоглолтын дараа Английн Манчестер Юнайтед клубын ахлах дагсгалжуулагч Оле Гуннар Сульшер сэтгүүлчдийн асуултад "Бид өөрсдийн чадах хэмжээндээ сайн тоглож чадсангүй. Бид тоглолтыг сайн эхлүүлсэн ч тэд ганцхан цохилтоор гоол оруулж чадлаа. Дараа нь бид гоол оруулсан хэдий ч өөрсдийн хүссэнээрээ тоглолтыг удирдаж чадсангүй. Тэд манай тоглогчидтой ойрхон хамгаалалт үзүүлсэн нь бидэнд гоолын боломж үүсгэхэд хэцүү байлаа. Манайхан бөмбөг сайн эзэмшиж байсан ч, тэд илүү сайн хамгааллаа. Бид улам сайн тоглохын тулд илүү шургуу, илүү ухаалаг, илүү ажиллах хэрэгтэй. Гэхдээ гарааны 11 тоглогчоос гадна сэлгээний бүрэлдэхүүнээ бид сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд бидэнд ахиад хоёроо гурван сайн тоглогчоор хүчээ зузаатгах нь шаардлагатай. Ингэж чадвал бид илүү сайжирч чадна гэдэгт би итгэлтэй байна" хэмээн хариулжээ.

Баяр

Танилц: Ирэх сард хил нээхтэй холбоотой боомт, нислэгийн ХУВААРЬ
Танилц: Ирэх сард хил нээхтэй холбоотой боомт, нислэгийн ХУВААРЬ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.