Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан арматурын үнийг бууруулах, тогтворжуулах ажлын хэсгийг ахална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов. Ажлыг хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллахаар болжээ.

Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ. Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тонн арматурын хэрэгцээ байна.

FIBA 3x3: Э.Дөлгөөн онооны лидерүүдийн гуравдугаарт бичигдэж эхэллээ
FIBA 3x3: Э.Дөлгөөн онооны лидерүүдийн гуравдугаарт бичигдэж эхэллээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.