Японы Токиогийн Олимпийн тэмцээний сүүлчийн шалгаруулалт болох Dew Tour тэмцээнд скейтбордын төрөлд 12 настай Кокона Хираки тавдугаар байр эзлэн олимдын эрхээ авлаа. Тэрбээр Японы зуны олимпийн хамгийн залуу тамирчин болж байна.
Хоккаидогоос гаралтай Кокона Хиракигийн хувьд 2019 оноос хойш Японы олимпийн чансааны гуравт бичигдэж байжээ. Түүнтэй хамт Сакүра Ёсозүми, Мисүгү Окамото нар эмэгтэйчүүдийн скейтбордын төрөлд Япон улсыг төлөөлөн оролцох юм.
Кокона Хираки тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа, “Жирийн үетэй адилхан байлаа, би огт сандраагүй” гэжээ. Японы Олимпийн хорооны мэдээлснээр Хиракигийн амжилт нь 1968 оны Мексикийн олимпод 13 настайдаа оролцсон эмэгтэй сэлэгч Юкари Такемотогийн амжилтыг эвдэх юм.
Үүнээс өмнө Хироко Нагасаки 11 настайдаа 1980 оны Москвагийн Олимпийн наадамд эмэгтэйчүүдийн сэлэлтийн тэмцээнд оролцох эрхээ авсан боловч оролцож чадаагүй байна.
Эх сурвалж: Kyodo news