Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 53743 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 589 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 45 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4243 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2107
- Хүндэвтэр-1518
- Хүнд-498
- Маш хүнд- 120 хүн байна.
Энэ хугацаанд 608 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 47356 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 255 болсон байна.