Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш сар бүтэн хиртэнэ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цаг тооны бичигт зааснаар маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр сарны бүтэн хиртэлт болно гэжээ. Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь Сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна.

Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Монгол орны нутаг дэвсгэрт маргааш сар ургах үед л хиртэлт эхэлсэн байх бөгөөд 21.51 цагт дуусна.

АНАЛИЗ: Цэвэр цусны Монгол гэдэгт ач холбогдол өгсөн нэр дэвшигчдийн уриа
АНАЛИЗ: Цэвэр цусны Монгол гэдэгт ач холбогдол өгсөн нэр дэвшигчдийн уриа
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.