Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад исламын шашны 60 гаруй сүм хийд, 20 гаруй сургууль байдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол улсын нийт хүн амын 3.9%-ийг исламын шашин шүтдэг казак үндэстэн бүрдүүлдэг бөгөөд тэдний 80 хувь нь Баян-Өлгий аймагт оршин суудаг ажээ. Монголд 135.000 исламын шашинт казах иргэд оршин сууж байгаа бөгөөд мөн Ховд аймгийн 10 хувийг, Налайх дүүргийн 30 хувийг Казак үндэстэн бүрдүүлдэг байна. Монголын казак иргэд 1990-ээд онд анх өөрсдийн нийгэмлэгээ байгуулсан бөгөөд 2007 онд Монголд үйл ажиллагаа явуулж буй исламын бүх сүм хийдийг нэгтгэсэн Монголын мусульманы нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо болж зохион байгуулагдсан байна. Одоогоор Монгол Улсад исламын шашны 60 гаруй сүм хийд, 20 гаруй сургууль, дотуур байр байгаа бөгөөд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байна.

Эх сурвалж: А24 агентлаг

Эверестэд халдварын 100 орчим тохиолдол бүртгэгдсэн гэв
Эверестэд халдварын 100 орчим тохиолдол бүртгэгдсэн гэв
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна