Хоёрдугаар тунд хамрагдсан боловч халдвар тусаж байна, вакцин найдваргүй гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тархаж байна. Вакцины өүрэн тун хийлгэсэн өдрөөс хойш 14-28 хоногт дархлал тогтох бөгөөд энэ хугацаанд амны хаалтгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүйгээр гадуур зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.
Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 25,084 хүн дархлаажуулалтанд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 939,951 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 590,874 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 890,672 хүн хамрагдсан бол 185,066 хүн бүрэн тун тариулжээ.
Дархлаажуулалтад хамрагдалтаар 55-69 насныхан хамгийн идэвхтэй байгаа бол 25-29 насны иргэд хамгийн сул буюу 79,9 хувийн оролцоотой байна. Улаанбаар хотын иргэдийг хоёрдугаар тунд хамруулахын тулд дүүргээс нь холбогдох, мессеж илгээх зэргээр идэвхжүүлэлт явуулж байгаа юм. Түүнчлэн иргэд эхний тунд үзүүлсэн вакцины хариу урвалаас хамааран давтан тун хийлгэхээс айх асуудал гарч байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс давтан тун хийлгэхэд харьцангуй хариу урвал багатай байгаа гэдгийг хэллээ.