Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 630 хүнээс халдвар илэрч, 5 эрэгтэй нэн хүнд хэлбэрийн өвчлөлөөр нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 630 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 53100 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 581 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 49 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4243 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2209
  • Хүндэвтэр-1403
  • Хүнд-509
  • Маш хүнд- 122 хүн байна.

Энэ хугацаанд 410 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 46748 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 253 болсон байна. 63 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 56 настай эрэгтэй, 88 настай эрэгтэй 62 настай эрэгтэй тус тус коронавирус өвчний нэн хүнд хэлбэрээр өвчилж, нас баржээ.

Зам тээврийн ноцтой осол гарлаа
Зам тээврийн ноцтой осол гарлаа
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.