Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Туул голын эрэг дагуу барилга барих зөвшөөрлүүдийг цуцална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Туул голын эрэг дээрх эзэмших эрхийн маргаантай газар дээр барилга барьж шороо асгасан компаниудад хоёр удаагийн Нийслэлийн засаг даргын тамгын газраас шаардлага хүргүүлсэн ч үйл ажиллагаагаа нууцаар үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бодит нөхцөл байдалтай танилцан дээрх компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах талаар мэдэгдлээ. Тэрбээр,

"Энэ газрууд үргэлж компаниудын хооронд арилжаагаар явсаар ирсэн. Эсвэл нэг банкны барьцаанд тавигддаг. Төлж чадахгүй болохоор банк нь авчихдаг. Энэ зүйл далд эдийн засгийг дэмжээд байна. Хоёр удаа үйл ажиллагааг нь зогсоох шаардлага хүргүүлсэн. Одоо зөвшөөрлийг нь цуцална. Манай хотын ард иргэдийн хараа хяналт, мэдрэмж их өндөр болсон. Засаж залруулах зүйл олон байна. Үүн дээр иргэдийн үүрэг оролцоо хэрэгтэй байна" гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар: Иргэдэд 0.7 га газрыг дахиж өмчлүүлэхгүй
Хотын дарга Д.Сумъяабазар: Иргэдэд 0.7 га газрыг дахиж өмчлүүлэхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.