Хан-Уул дүүргийн 17-р дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ажиллаж байна.
Тэрбээр, “Иргэдэд 0.7 га газрыг дахиж олгохгүй. Одоо 0.7 га газар үргэлжлүүлэн олгоод байвал гэр хорооллын тэлэлтүүд, үүнийг дагасан үйлчилгээний шугам сүлжээ, дулаан ус, цэцэрлэг, сургууль захиргааны зардлууд хэмжээгээ алдаж байна. Улаанбаатар хот хэзээ ч байгаагүй санхүүгийн дарамтанд орсон. Газар тэлэх хэрээр үйлчилгээний байгууллагууд дагаад ихсэх хэрэгтэй болдог. Үүний зардлыг улсын төсвөөс суулгадаг. Иймд Улаанбаатар хотын газар олголтын асуудлыг энэ цагаас эхлээд зогсоох ёстой. Иргэн болгон өмчлөх эрхтэй газартай байгаа. Түүнийг нь нэр устай, дугаар хороотой нь судалгаанууд гаргаж ажиллан нээлттэй байлгах ёстой ” гэв.