Хан-Уул дүүргийн 17-р дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ажиллаж байна. Энэ үеэр Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудаар сар бүр нэг удаа сэтгүүлчид, мэргэжлийн байгууллага хамтарсан хурал хийж иргэдийг нээлттэй мэдээллээр хангах талаар хэллээ. Тэрбээр,
"Засаг даргын хувьд сард нэг удаа бүх сэтгүүлч нартай нэгдэн хотын удирдлагуудтай хамтран ил тод, хариуцлагатай хурал хийж байхаар болж байгаа. Газрын асуудлаар сар бүр нээлттэй хурал хийнэ. Ерөнхий төлөвлөгөөний асуудлууд, барилга барих зөвшөөрөл, өмчийн асуудал, дулаан цахилгаан эрчим хүчний асуудал, иргэдийг бухимдуулж байгаа асуудлуудаар мэргэжлийн улсуудтай нь сар болгон нэг хурал хийж авах ёстой арга хэмжээгээ давхар авч хэрэгжүүлээд гүйцэтгэлийн биелэлтийг иргэд, олон нийтээ нээлттэй мэдээллээр хангаж явна" гэв.