Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослоор 4 хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Тавдугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 977 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 670 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 15, Орон нутагт 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3, Нийслэлд 1 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мотоциклтой автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

Тавдугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, сумын төвөөс 3 км зайд, шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар 2 хүн гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон осол гарсан. Мөн тавдугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагийн орчимд СХД-ийн нутагт явган зорчигч автомашинд мөргүүлж, тухайн өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, шороон замд автомашин мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч амь хохирсон.

Тавдугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагийн орчимд Хэнтий аймагт автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон осол гарчээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашин хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг тогтмол шалгаж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Визардс Индианаг хожиж плэй-оффд шалгарлаа
Визардс Индианаг хожиж плэй-оффд шалгарлаа
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.