Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Өмнөговь, Дорноговь аймгуудад хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

УОК мэдээлэл хийх үеэр УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй вакцинд хамрагдаагүй иргэд хэрхэн зорчих ёстойг тайлбарлаж өглөө.

Тэрбээр, “Орон нутаг руу зорчих хүсэлтэй байгаа ч хүндэтгэн үзэх шалтгаанаар, зүрх судасны өвчтэй хүмүүс PCR шинжилгээ 3 хоног, түргэвчилсэн шинжилгээ 2 хоногийн хугацааатайгаар зорчиж болно. Харин очсон хойноо аймаг сумын тусгаарлалтад 7 хонох ёстой.

Өмнөговь, Дорноговь аймгуудад хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зорчих иргэд хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах юм. Бусад тохиолдолд тус аймгуудад зорчих бол Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авна. Зургаадугаар сарын 15 хүртэл Өмнөговь, Дорноговь аймгуудад зорчих хязаарлалт үргэлжилсэн хэвээр байна. Ачаа бараа оруулах асуудалд ямар нэг хязгаарлалт хийж, хүндрэл гаргаагүй. Уул уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг яам нь хариуцан зохицуулж байгаа” гэв.

ЧУУЛГАН: Сонгуулийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа
ЧУУЛГАН: Сонгуулийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа
 
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна