УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригтой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Ингээд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авахаас татгалзсан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонх нь буюу 86.4 хувийн байнгын хорооны саналыг дэмжлээ.
Ингэснээр Ерөнхийлөгчийн хориг УИХ хүлээж авахаас татгалзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөрж үйлчилсэн хэвээр үлдлээ.