Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: ААН-үүд миний итгэлийг алдсан учир дэлгүүрүүдийн цагийн хуваарийг үе шаттайгаар сунгана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ААН, хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх талаар тайлбар хийлээ. Тэрбээр:

"Хоёр сард тавьсан хөл хорионы дараагаар би бизнес эрхлэгч ААН-үүддээ итгээд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцлийг УОК-той хамтарч бүрдүүлсэн. Гэтэл ААН-үүд маань миний итгэлийг алдсан. Цар тахлын хүнд хэцүү цаг үеэр би "Bluesky", "Shangri-La" гээд газрууд болон захын гэр хорооллын дэлгүүрүүдээр ч явж шалгалт хийсэн. Тэнд ямар ч иргэдийг зай бариулж байгаа зүйл байгаагүй. Тухайн үед би Ерөнхий сайдад хүсэлт тавиад нийт ААН-үүдээ задгай тавиад орхитол талын нэг тараад хүний амь нас эрстэх аюулд орсон. Тэгэхээр одоо бол үе шаттайгаар тавина. Тэгэх ёстой юм билээ. Мэргэжлийн шинжлэх ухааны байгууллагуудынхаа үгийг бид сонсох ёстой юм билээ. 20.00 цаг, 22.00 цаг хоёрын хооронд огтоос ялгаа байхгүй. Хариуцлагатай байгаа ААН-үүдээ бид дэмжинэ. Зургаан сарын 1-нээс өмнө Улаанбаатар хотын нийт иргэд вакцины хоёрдугаар тундаа хамрагдах тооцоолол байна. Тэгэхээр үүнийг бодлоготой явуулах ёстой" гэв.

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.