Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд сайдууд мэдээлэл өгч, саналаа хэлж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Замын түгжрэлийн гол асуудал нь боловсролын салбарт үүсдэг. Өглөө, оройд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхөөр авахуулаад түгжрэл үүсдэг. Замын түгжрэлийн гурван том асуудлын нэг нь яах аргагүй мөн. Хот байгуулалттай холбоотой асуудал түгжрэлтэй холбоотой. Нийслэлийн 8 дүүргийн 38 хороо өөрийн сургууль цэцэрлэггүй байна. 2022-2025 онд нийслэл, манай яам 2 хамтраад хамгийн багадаа 64 цэцэрлэг, 62 сургууль барих зайлшгүй шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан. Үндсэндээ 126 объект барих шаардлагатайгаас нийслэлийн боловсролын газрын дансанд 67 газар л байна. Тэгэхээр газрын, хот байгуулалтын асуудлаа зайлшгүй шийдвэрлэх ёстой.
Түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа юм байна" гэлээ.