Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЭД ШҮҮХ: С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэж эхэллээ. Тэднийг "Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй" хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ял оноосон. 

Тодруулбал, С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, Нүхт дэх 853 сая төгрөгийн үнэтэй хаус, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох, 

Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жилийн хорих ял, 

Б.Ариунсаны нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг бууруулсан. Тодруулбал, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсанг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ. Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа тул ийнхүү Улсын дээд шүүхэд гомдлыг нь хэлэлцэхээр болсон нь энэ юм.

ЭЕРЭГ: Хугацаат цэргийн алба хаагчид төрсөн өдрөө тэмдэглэжээ
ЭЕРЭГ: Хугацаат цэргийн алба хаагчид төрсөн өдрөө тэмдэглэжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.