Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн 24 цагт 22,198 хүн вакцинд хамрагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

  Нийслэл болон орон нутагт веросел вакцины эхний тунд хамрагдсан иргэд 21 хоногийн дараа давтан тунгаа хийлгэж болно гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 22,198 хүн дархлаажуулалтанд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 926,677 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 509,465 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 875,593 хүн хамрагдсан бол 156,822 хүн бүрэн тун тариулжээ.

Улсын хэмжээнд 1,802,270 хүн эхний тунгаа хийлгэсэн бол бүрэн тунд хамрагдсан 666,287 хүн байна. Насны хувьд 65-69 настай хүмүүс вакцинд хамрагдалт сайн байгаа бол 25-29 насны хүмүүсийн дархлаажуулалт идэвхгүй байгаа юм. Иймд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөв. 

ЭМЯ: 575 тохиолдол бүртгэгдэж зургаан хүн нас барлаа
ЭМЯ: 575 тохиолдол бүртгэгдэж зургаан хүн нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.