Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 50099 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 492 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 78 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 3854 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1899
- Хүндэвтэр-1359
- Хүнд-497
- Маш хүнд-99 хүн байна.
Энэ хугацаанд 865 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 43586 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 227 болсон байна.