Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: БЗД-СХД, Буянт-Ухаа-7 буудал чиглэлд газар дээгүүр болон доогуур явах хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд болох авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар доогуур болон дээгүүр явах хөнгөн галт тэрэг тавих талаар мэдэгдлээ. Тэрбээр,

"Монгол улсын хэмжээнд хөндлөн болон босоо тэнхлэгт шаардлага хангасан хөнгөн галт тэргийг тавих шаардлагатай гэж үзэж байна. Газар доогуур 6.9 км газар дээр 10 км замыг Баянзүрх-Сонгинохайрхан чиглэлд явахаар хэвтээ тэнхлэгийг тооцож байгаа. Босоо чиглэл нь Буянт-Ухаа-Долоон буудал хооронд явах чиглэлийг бид гаргаж байгаа. Нэг чиглэлд зорчих цагаар тооцоход 20-30 мянган хүнийг тээвэрлэх хүчин чадалтай байгаа. Ингэснээрээ түгжрэлийг 17-22 хувь бууруулах тооцооллыг гаргасан. 

Автобусны парк шинэчлэлт хийх шаардлагатай байна:

  • Байгальд ээлтэй 500-1,000 автобусны парк шинэчлэлт хийх
  • 290 Автобусны зогсоолыг шинэчлэх
  • 5,000 авто машины зогсоолыг шинээр байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна" гэв.

 

Энэтхэгийн ариун мөрөн цогцсоор дүүрчээ
Энэтхэгийн ариун мөрөн цогцсоор дүүрчээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.