Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг боловсруулжээ. Тодруулбал, төрөөс газрыг нь үнэгүй олгож, нэгдсэн нэг зургаар орон сууц барихад нэг их наяд төгрөгийг зарцуулна. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгийг тухайн орон сууцны хороололд орох иргэдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоход зарцуулах аж.
Өнөөдрийн байдлаар 3598 зээлдэгчид 263 тэрбум төгрөгийн зээл олгожээ.