Иргэний нисэхийн ерөнхий газраас зургаадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.
Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Орос, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна. Уг хуваарийг танилцуулж байна.
Сануулахад, Монгол Улсын Засгийн газар энэ сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байсан ч халдварын нөхцөл байдлаас улбаалж, ирэх зургаадугаар сар хүртэл түр хойшлуулсан билээ.