Төрийн ордонд өнөөдөр байнгын хороод хуваарийн дагуу хуралдаж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг хийнэ. Тэгвэл өнөөдөр байнгын хороодоос гадна нэг түр хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал анхаарал татаж байна. Тодруулбал, түр хороогоор "Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл"-ийг хэлэлцэнэ.
Уг түр хорооны хуралдаан 14.30 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд хаалттай хуралдана.
Баяр